Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ нь төслийн үйл ажиллагаанаас болон төсөл хэрэгжих явцад үүсэж болох осол, аюулын үед ялгарах химийн бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болох эрсдлийг үнэлэн тодорхойлж тэдгээрээс гарах үр дагавар, түүнийг бууруулах арга хэмжээг тодорхойлох бөгөөд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулах үе шатанд эрсдлийн үнэлгээг хүний эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ, байгаль орчны эрсдлийн үнэлгээ, осол, аюулын эрсдлийн үнэлгээ гэсэн чиглэлээр гүйцэтгэнэ.
- Химийн хорт болон аюултай бодисын хаягдал зориудын бусаар үүсэх
- Гамшиг, осол гарсантай холбоотойгоор хүнйи эрүүл мэнд, мал, амьтан, усны амьд организм, байгаль орчин, улсын болон хувийн өмчид бодитой аюул учруулахуйц химийн хорт болон аюултай бодис алдагдах
- Стратегийн үнэлгээ хийх
- Бохирдсон газрыг цэвэрлэх, нөхөн сэгээх зорилгоор эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах үнэлгээ хийх
- Бохирдсон газрыг цэвэрлэх нөхөн сэргээх болон эрсдэлд суурилсан байгаль орчны стандарт боловсруулах зэрэг болно.