Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг боловсруулахдаа нийгэм-эдийн засгийн нөлөөллийн асуудлыг ажлын удирдамжид зайлшгүй авч үзэн нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, төслийн үр дүнд үүсэх нийгэм эдийн засгийн сараг нөлөөллийг үнэлэх, нийгэм эдийн засагт сөрөг нөлөөлөл багатай хувилбарыг тодорхойлох асуудлыг тусган боловсруулдаг бөгөөд нийгэм эдийн засгийн нөлөөллийг тодорхойлоход олон улсад мөрддөг нийтлэг шаардлага банк санхүүгийн багйууллагаас тавьдаг шалгууруудыг хангах зарчмыг баримталдаг. Байгаль орчин, нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг бодитой тогтоосноор төслийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаандаа оновчтой сонголт хийх боломжийг бүрдүүлдэг.
Нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээг боловсруулахдаа дараах асуудлуудыг тусгадаг. Үүнд:
- Тухайн төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч болон ус хангамж зэрэг дэд бүтцийн салбарт гарч буй өөрчлөлтүүд, тэдгээрээс гарч үүдэлтэй нөлөөллийг тодорхойлох
- Тухайн төслийн хэрэгжүүлснээр бүс нутагт нэмэгдэх ажлын байр, хүн ам зүйн бүтэц, боловсролын түвшинд орж болох өөрчлөлт, орон нутгийн оршин суугчдын төслөөс хүлээх ашиг, сонирхлыг илрүүлэн тодорхойлох
Тухайн төслийг хэрэгжүүлснээр газрыг эдийн засгийн эргэлтээр ашиглаж ирсэн нөхцөл байдалд ямар өөрчлөлт орж, улмаар тэр нь нутгийн оршин суугчдын ахжй амжиргаанд хэрхэн нөлөөлөхийг тогтоох зэрэг болно