Уул уурхайн болон газрын тосны төслүүд нь нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг тухайн үйл ажиллагаа эхэлж, хаалт хийхээс 3 жилээс доошгүй хугацааны өмнө боловсруулж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашишт алтмалын газраас санал авч, БОАЖЯ-нд ирүүлдэг. Харин уурхайг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хаах бол нэг жилээс доошгүй хугацааны өмнө мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд уг албаны гаргасан журмын дагуу захих бэлтгэлийг хангаж дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг.
- Уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох, орчныг нөхөн сэргээх талаар арга хэмжээг бүрэн авах
- Уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахад аюул учирч болзошгүй бол түүнээс сэргийлэх арга хэмжээ авах
- Тухайн нутгийн захиргааны байгууллага эсвэл мэргэжлийн хяналтын албанаас талбайл үлдээхийг зөвшөөрснөөс бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас гаргах
- Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюул учруулж болзошгүй газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж, шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчинд байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн хяналтын алба болон тухайн сум, баг, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.